Эвдэрсэн шүүрт худгийн тагийг 7720-0200 дугаараар мэдэгдээрэй

Нийслэлийн гудамж, талбай, авто зам дээр борооны ус зайлуулах шүүрт худгийн таг эвдэрч, гэмтсэн тохиолдолд 7720-0200 дугаарын утсаар мэдэгдэх шаардлагатайг Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас зөвлөв.
Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худаг байдаг бөгөөд эвдэрч гэмтсэн байвал засварлах, үерийн хамгаалалтын далан, суваг болон ус зайлуулах байгууламжуудад төлөвлөгөөт лаг, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тус байгууллага хариуцдаг байна.
Шүүрт худаг гэдэг нь гудамж, зам, талбай болон барилга байгууламжийн гаднах бороо, үер болон хайлаар ус хүлээн авч, ус зайлуулах шугам сүлжээнд дамжуулах зориулалттай инженерчлэлийн байгууламж юм.
Санхүүжилтийн тухайд 2026 онд замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

