ЭЦА: Зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

Экологийн Цагдаагийн Алба зөвшөөрөлгүй химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн тухай мэдээлэв.
Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийх явцад нэр бүхий компани нь зохих зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж байсныг илрүүлсэн бөгөөд шалгалтыг үргэлжлүүлж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй хоёр, Завхан аймгийн Их-Уул сумын нутагт модон материалыг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн нэг үйлдлийг тус тус илрүүлэн шалгаж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээлсэн.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

