Есдүгээр сарын эхний 10 хоногт 24,000 тонн авто бензин импортлогдсон

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штаб хуралдлаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан энэхүү штабын ээлжит хурлаар 2026 оны есдүгээр сарын 1-нээс 10-ныг дуустал 24,000 тонн авто бензин импортоор ирсэн талаар мэдээлэв.
Есдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 5,520 тонн АИ-92 авто бензин буулгахаас 2,460 тонныг нь агуулахад нийлүүлжээ.
- Улаанбаатар хотын 91 Шатахуун Түгээх Станц (ШТС)-д 1,000 тонн АИ-92 автобензин,
- Орон нутгийн 58 ШТС-д 580 орчим тонн АИ-92 автобензинийг хүргэсэн байна.
Зарим орон нутгийн алслагдсан бүсэд бензин тасалдсаныг эс тооцвол Улаанбаатар хот болон орон нутагт автобензинийг тасалдалгүй хүргэж байгааг албаныхан мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

