Эрүүл мэндийн сайд: Яаралтай хагалгаа зогсоогүй, тарианы хүртээмж л буурсан
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгүүдэд эм, тариа тасалдсан гэх асуудлаар өнөөдөр тодруулга өглөө.
Тэрээр эм, тарианы тасалдал, хомсдол үүсээгүй ч тодорхой хэмжээгээр хүртээмж буурсныг хэлээд, ирэх долоо хоног гэхэд асуудалгүй болно гэдгийг мэдэгдлээ. Фентанил тариаг Монголд үйлдвэрлэдэг бөгөөд цахим дэлгүүрээр борлуулдаг. Түүхий эд нь гаднаас ирдэг тул тодорхой хэмжээнд удааширч, үйлдвэрлэл удааширсан байна. Тэрбээр 2 жилийн түүхий эд ирж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүл гэхэд ирнэ гэж хэлсэн. Мөн ОХУ-аас захиалсан эм ирж байгааг дурдлаа.
Бид бүрэн цахимжиж чадаагүй, эмнэлгийн хэрэгсэл нөөцөө гаргахдаа эм ханган руу утсаар асуудаг. Энэ процессыг цахимжуулж байгаа. Ингэснээр хэр хэмжээний нөөц байгаа гэдгийг шууд хардаг болно.
Гаалийн мэдээллийг авч, хэдэн ширхэг зарагдсаныг харж, үлдэгдлийг тогтоодог болохыг тэрээр тайлбарлав. Өчигдөр 3 мянган ширхэг Фентанил тараасан бөгөөд яаралтай хагалгаа зогсоогүй, зөвхөн хүртээмж бага зэрэг буурсан байна.
Баян-Өлгий аймагт кесорево хагалгаагаар төрсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хотоос Баян-Өлгий аймаг руу баг явсан. Удахгүй ямар шалтгаанаар нас барсан болох нь тогтоогдоно.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

