Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгалт хийж, 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэдээлэв.
Шалгалтын дүнгээр 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ. Хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргасан байна.

Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өссөн гэдгийг тус газар дурдав.
Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллээ.
Холбоотой мэдээ

Тамхины хяналтын хуульд 13 жилийн дараа өөрчлөлт орж, вэйп янжууртай ижил зохицуулалтад орлоо

Хар тамхи 10 жил хэрэглэсэн иргэн: Онлайн дэлгүүрээс захиалах нь хувцас захиалахаас ч амархан болсон

Тамхины хяналтын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхэлнэ

ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГТ 54,212 СУРАЛЦАГЧ БҮРЭН ХАМРАГДААД БАЙНА

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

