"Эрүүл хүнс эрүүл хүн" нэвтрүүлэг

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), “Магна-Өөд Эрүүл хүнс эрүүл хүн” НҮТББ болон “Магнафлок” ХХК хамтран “Асуудлаас шийдэлд, хаана ч аюулгүй хүнс” сэдэвт хүнсний аюулгүй байдал ба нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын уулзалт, өдөрлөгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалт нь хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, цаашдын шийдэл, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, төр, хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой юм.
Арга хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон.
Мөн ХХААХҮЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ШУТИС-ийн ХХҮДС болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн төдийгүй төр, мэргэжлийн байгууллага, хэрэглэгчдийн хамтын оролцоо шаардсан чухал асуудал болохыг онцолж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн.
Та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай телевизийн бэлтгэсэн "Эрүүл хүнс эрүүл хүн" сурвалжилга нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.
Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч "Mass tv"
Утас: 9095 5333
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

