Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германд төрийн айлчлал хийхээр мордлоо

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр мордлоо.
Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх энэ айлчлал нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болно.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Түүнчлэн "Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал" байгуулж, "Стратегийн түншлэл"-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах "Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд "Монгол-Германы бизнес форум", "Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг", "Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин" олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, "Стратегийн түншлэл"-д хүргэсэн юм.
Холбоотой мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг 2027 оны хавар барьж эхэлнэ

Г.Лувсанжамц: Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн

Хотын дарга: Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

