Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ

AI мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Энэ нь түүний гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болно. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх, мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Тэрбээр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана.

Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо.

Улс төрУншигчдад
5

Холбоотой мэдээ