Ерөнхий сайд Н.Учрал: Хүнд цаг үед тогтвортой түлш нийлүүлсэн Оросын ард түмэнд талархаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр “РБК” телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, ОХУ-аас бензин, шатахуунаа тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд талархал илэрхийлжээ.

Тэрбээр “Бид жилд гурван сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг, 97 хувийг нь ОХУ-аас импортолдог. ОХУ-ын нефтийн үйлдвэр рүү чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж байгаа ч Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр нийлүүлж байна” гэв.
Ерөнхий сайд ирэх онд эрэлт нэмэгдэхээр байгаа тул Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж буйг онцлов. “2028 онд түлшний хэрэглээ дөрвөн сая тонн давна. Шинэ үйлдвэр ашиглалтад орсон ч нийт хэрэгцээнийхээ 30 хувийг л хангана” гэж тодотгов.
Мөн тэрбээр Монгол Улс COP17 хурлын дараа ногоон санхүүжилт, дата төвийн төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж буйг дурдаад, ОХУ-тай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлнэ гэжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

