Ерөнхий хяналтын сонсгол ирц бүрдээгүйгээс болж завсарлав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас Ерөнхий хяналтын сонсголыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хөдөө аж ахуйн зээлийн асуудлаар Ж.Батжаргал тайлбар хийлээ.
Тэрээр "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" хөтөлбөрүүд дотоодын хүнсний хэрэгцээг өөрсдөө хангах, хөгжлийг дэмжих томоохон зорилтын хүрээнд хэрэгжсэн гэж хэлэв. Стратегийн бүтээгдэхүүнд урамшуулал олгож, гар ажлыг техник, технологиор хөнгөвчилснөөр тодорхой үр дүн гарсан гэж тэрээр дурдав.
Хөдөө аж ахуйн анхдагч бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд өмнө нь дутагдалтай байсан тул 50 гаруй шинэ үйлдвэр байгуулагдаж, 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн гэж Ж.Батжаргал онцлов. Боловсруулалт сайжирч, бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөхөд салбар хөгжиж, улсын үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж тэр үзэж байна.
КОВИД-19-ийн үеийн нөхцөл байдалд тулгуурлан эдгээр ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд өмчлөгч нь хэн байхаас үл хамааран юм хийж, бүтээж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой гэж Ж.Батжаргал мэдэгдэв. Алдаа оноо байхыг үгүйсгэхгүй ч төр бодлогоо тодорхойлж, дэмжлэг үзүүлсэн бол банк санхүүгийн байгууллагууд санхүүжилтийн үйл ажиллагааг хариуцаж, хэрэгжүүлсэн гэж тэр нэмж хэлэв.
Хулгай, зээлийн тухай яриаг ул суурьтай хандах хэрэгтэй гэж Ж.Батжаргал үзэж байна. "Зээл ахиу олгогдсон аймгууд" гэж ярьж байгаа ч тухайн бүс нутгуудад сүү, ургацын гол хангамж байдаг учраас тэр аймгуудад санхүүжилт илүү олгогдсон байх нөхцөлтэй гэж тэрээр тайлбарлав.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

