Ерөнхий хяналтын сонсгол ирц бүрдээгүй тул үргэлжлэхгүй

AI мэдээ

УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас үргэлжлэх боломжгүй болсон талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэв.

Тэрээр ирцийг өглөө 07:30 цагаас бүртгэж эхэлсэн ч гурван цаг хүлээсэн боловч ирц бүрдсэнгүй гэлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд байдаг Ардчилсан намын гишүүд бүгд ирцэндээ ороод хүлээж байгааг дурдав.

Өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өөрийгөө магтах хүмүүсийг зохион байгуулалттайгаар оруулсан. Өмнөх сайд нарынхаа булхайг ярих гэхээр өмөөрөөд малчидтай хүртэл хэрэлдээд байсан.

Түүнчлэн 3 орчим их наядын төлөгдөөгүй зээл байгаа бөгөөд ирэх оны төсөв дээр 280 тэрбум төгрөгийг дахиад төрөөс авна гээд ороод ирж байгааг онцлов. Өнөөдөр сайд нь ч байхгүй гээд энийг “бойкот” гэж харж байгаагаа илэрхийлэв.

Мөн авахаар хүсэлт гаргасан мэдээллийн 63 хувийг өгөөгүйг, хамгийн ноцтой нь компани хоорондын гэрээ, сайдын тушаал байхгүй байгааг онцлов. 2023, 2024, 2025 онд ажиллаж байсан сайд нартай хариуцлага тооцохоор дүн мэдээ харагдаж байгаа бөгөөд зээлээ төлөөгүй ААН-үүдийн нэрсийг шаардлагатай бол зарлана гэв. Хөдөө аж ахуйн салбарт бугшсан идээ бээрийг шахаж гаргах гэхээр ирцийн “бойкот” хийж байна гэж тэрээр мэдэгдэв.

Улс төрУншигчдад
3

Холбоотой мэдээ