Эрдэнэтийн 500 гаруй оюутан ХААН Банкны "Rise" хөтөлбөрт хамрагдлаа

Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборт ХААН Банкны "Rise" үндэсний хөтөлбөрийн энэ жилийн нээлтийн арга хэмжээ болж, 500 гаруй оюутан залуус хамрагдлаа. ХААН Банк тус хөтөлбөрийг 2018 оноос хойш оюутан залуусын дунд хэрэгжүүлж байна.

Нээлтийн арга хэмжээ "Чиний дараагийн алхам" сэдвийн хүрээнд карьер төлөвлөлт, гадаад хэлний ур чадвар, олон улсын боловсролын боломж, хиймэл оюун ухаан ба бүтээмж, контент бүтээгч болох эхний алхам, 20 насандаа хийх зөв хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл өгөхөөр зохион байгуулагдсан.

Rise үндэсний хөтөлбөрт хот хөдөөгийн нийт 5,300 оюутан залуус хамрагдсан. Хөтөлбөрийг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудын дунд хэрэгжүүлдэг байсан бол 2024 онд Дархан-Уул аймаг, 2025 онд Дорнод аймаг, энэ жил Эрдэнэтийн оюутан залуусыг хамруулаад байна.

Хөтөлбөр нь нэг өдрийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд бүртгүүлж оролцсон оюутнуудад хичээлийн жилийн турш туршлага солилцох, сонирхолтой арга хэмжээнд оролцох, карьер төлөвлөлт, санхүүгийн боловсрол, практик ур чадвар зэрэг чиглэлээр цахим болон биечилсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах боломж олгодог.

Тус хөтөлбөр нь оюутнуудад мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна салбартаа манлайлагч залуусын туршлагаас суралцаж, цаашдын хөгжил, карьертаа хэрэгжүүлэх боломжуудыг хуваалцдагаараа онцлогтой.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

