Эрчим хүчний салбарын дундаж цалин 4 сая гаруй төгрөг болж нэмэгдлээ

Өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр эрчим хүчний салбарын цалингийн асуудлыг сэтгүүлчид тодруулсан байна.
Сайд Б.Найдалаа "Манай салбарт нийт 17,800 хүн ажилладаг. 11,500 нь төрийн өмчит компанийн ажилтнууд. Компанийн ажилтнууд учраас цалин нь төсөвт суудаггүй, төсвөөс нэмдэггүй" гэж мэдэгдсэн.
Долдугаар сард цалингийн санг 10 хувиар нэмсэн бөгөөд гүйцэтгэх захирлууд зэрэг өндөр цалинтай хүмүүсийн цалинг нэмээгүй. "Хангалттай өндөр цалинтай бол нэмэхгүй байх бодлого барина" гэж сайд хэлсэн.
Цалингийн нэмэгдлийг ажлын ачаалал үүрч байгаа залуу мэргэжилтнүүд, нэмэгдэл бага авдаг инженер техникийн ажилтнуудад чиглүүлж байна.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2026 оны зургаадугаар сард эрчим хүчний салбарын дундаж цалин 3,750,000 төгрөг байсан бол долдугаар сард 10 хувь нэмснээр 4,000,000 гаруй болжээ. Энэ үзүүлэлтээрээ уул уурхайн салбарын дараа орж байна.
"Хэдийгээр энэ нь олон улсын түвшний өндөр цалин биш боловч бусад салбартай харьцуулахад харьцангуй боломжийн хэмжээнд бий. Бидний хувьд цалинг хавтгайруулан нэмэх биш цалингийн систем, нэмэгдлийн бодлогыг оновчтой болгохыг зорьж байна" гэж Б.Найдалаа нэмж хэлсэн.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

