Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр ерөнхий хяналтын сонсголыг Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулахаар болсон байна. Уг сонсгол нь АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой асуудлыг хамрах юм.
Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг 2026 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх ажээ.
Жеффри Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.


Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

