Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ
Хууль зүйн байнгын хорооноос "Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах" сэдвээр АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Өнөөдрийн сонсголоор Жеффри Эпштейн ба хүүхэд эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулна. 13:00 цагаас Жеффри Эпштейн баг Монголын байгалийн баялагтай холбоотой асуудлаар шинжээч дүгнэлтээ танилцуулж, оролцогчид асуулт асуух юм байна.
Жеффри Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

