Эмч, сувилагчдын цалин арваннэгдүгээр сараас 20 хувиар нэмэгдэнэ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмч, сувилагчдын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг мэдэгдлээ. Төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарын төсвийг танахгүй, харин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Өмнөх цалингийн нэмэгдлийг 2025 оны суурь цалингаар тооцож байсан бол энэ удаагийн нэмэгдлийг нэмж тооцсоноор эмч, сувилагчдын цалин нийтдээ 60.8 хувиар нэмэгдэж байна.
Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудын зогсоолын эхний хоёр цагийг үнэгүй болгосон. Цаашид энэ үйлчилгээг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдийг зогсоолын төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Гэхдээ сахиурын зогсоолын төлбөрт асуудал гарч байгааг сайд хүлээн зөвшөөрсөн. Учир нь сахиурын бичгээ үзүүлсэн ч нэг өдөр, хоёр өдрийн ялгаагүйгээр 5000 төгрөг төлж гарч байгаа гэв.
Эрүүл мэндийн сайдын өөр нэг мэдээлэл нь Монгол Улсад 80 гаруй мянган эмч, сувилагч ажилладаг бөгөөд буруу оношилгооны асуудал тоног төхөөрөмжийн хүртээмжээс илүүтэй эмч нарын сургалт, ур чадвартай холбоотой байж болохыг дурдсан. Эмч нар өндөр ачаалалтай ажилладаг учраас сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамрагдахад хүндрэлтэй байгаа тул гадаадад мэргэшсэн монгол эмч нарыг эх оронд урьж, дотоодын эмч нарыг чадавхжуулах шаардлагатай гэж үзэж байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

