Эквадорт мөргөлийн үеэр загалмай унаж санваартан амиа алдлаа

AI мэдээ
Эквадорт мөргөлийн үеэр загалмай унаж санваартан амиа алдлаа

Эквадорын Гуаякил хотын «Перпетуо Сокорро» сүмд мөргөлийн ёслол үйлдэж, онлайн шууд дамжуулж байх үед Патрисио Альфредо Санчес Молинари нэртэй санваартны толгой дээр арын хананд байрлуулсан том модон загалмай унаж, тэрээр амиа алдсан байна.

Сүмийн захиргаанаас Фэйсбүүк хуудсандаа даваа гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлснээр уг осол бямба гарагт тохиолдсон бөгөөд шууд дамжуулалтын бичлэгт загалмай унасны дараа сүмд цугларсан хүмүүсийн хашхирах чимээ сонсогдож, хэд хэдэн хүн Санчес руу яаран гүйж очиж байгаа нь харагджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр эмгэнэлт үйл явдал Санчесыг хуримын ёслол удирдахаар бэлтгэж байх үед тохиолджээ.

Ням гарагт тус сүмд Гуаякил хотын кардинал Луис Кабрерагийн удирдлага дор талийгаач Санчесын гэгээн дурсгалд зориулсан мөргөл зохион байгуулагдсан байна.

«Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн үгс илгээсэн сүсэгтнүүдэд, ялангуяа Патрисио Санчесын сүнсийг мөнхийн амгалан нойрсуулахын төлөө залбирч буй та бүхэндээ бид талархаж байна» гэж сүмийн захиргааны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Эквадорын цагдаагийн байгууллага одоогоор уг хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ