Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогч: Хэрэг хурдан шийдэгдээсэй

AI мэдээ

"Дүнжингаравын газны дэлбэрэлт" гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна.

Энэ үеэр 207-р байрны оршин суугчаас тодруулахад, тус байрны 63 айлын оршин суугчид бүгд түрээсийн байранд амьдарч байна. Хэрэг гараад бараг 3 дахь жил болж байгаа бөгөөд дэлбэрэлтэд өртсөн байрыг нураагаад одоо шинээр барьж байгаа. Улсаас зардлыг нь гаргаж бариад, түрээсийн байрны мөнгө олгож байгаа. Буруутай этгээд тогтоогдсоны дараа улс мөнгөө буцаан авна.

Амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон олон хүн байгаа. Эдгээр хохирлыг маань үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна. Хэрэг хурдан шийдэгдээсэй. Түрээсийн байраар амьдрах хэцүү байгаа.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ