Дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байна

AI мэдээ
Дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байна

Улсын хэмжээнд дунд болон ахлах ангийн сурах бичиг хүрэлцэхгүй байгааг сурагчид мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 6-12 дугаар ангид ашиглах 104 нэрийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх 3.4 тэрбумын тендер зарлагдсан ч шалгаруулалтын хариу гараагүй байна.

Боловсролын сайд асан Б.Наранбаяр: "Аравдугаар сарын 1 гэхэд сурах бичгээ хэвлэж, тарааж амжих уу. 6-12 дугаар ангийн сурах бичиг 62 хувийн хангалттай байна. Сурах бичгээ хэвлүүлэх ажил чинь зуун задгай, жаран хангархай хэвээрээ байна" гэж шүүмжлэв.

Сургуулиуд байгаа сурах бичгээ тараасан боловч нэг ангид 10-20 хүүхдэд л хүрэлцэж байна гэлээ.

Сурагчдын ярьснаар, 45 хүүхэдтэй ангид 11-20 нь л ном авч байна. Нэг сурагч "45 хүүхэдтэй боловч 11 сурагчид л ном хүрсэн. Бусад нь хувьдаа л авах юм шиг байна лээ. Сургуулиас их цөөхөн ном өгсөн. Дундаа ч тавьж хэрэглэж хүрэхгүй байгаа" гэв.

Өөр нэг сурагч "Манай ангийн хүүхдийн хагасын хагаст л ном хүрэлцэж байгаа. Тэгш байдлаар шийдэхийн тулд сугалаа сугалж, ёндоорсон хүүхдүүд ном авсан. Ихэнх нь номгүй байгаа учраас багш нар номноос хичээлээ ороход хүндрэлтэй байгаа" гэж хэлэв.

Мөн "Номоо дундаа тавихаар дараагийн хуудас руу эргүүлмээр байвч нөгөө хүүхэд маань удаан бичдэг эсвэл хичээлээ хийхгүй бол хоцрогдол үүсэх гээд байдаг талтай" гэж сурагч ярьсан байна.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ