Дулааны гэрээ байгуулах хугацаа аравдугаар сарын 2 хүртэл сунлагдлаа

AI мэдээ
Дулааны гэрээ байгуулах хугацаа аравдугаар сарын 2 хүртэл сунлагдлаа

2026–2027 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хугацааг сунгасан талаар "УБДС" ТӨХК мэдээллээ.

"Энэ жилийн халаалтын улирлын гэрээгээ байгуулж амжаагүй байгаа бол 10 дугаар сарын 2-ныг хүртэл гэрээ байгуулах хугацааг сунгасан. УБДС компанид тусгай зөвшөөрөлтэй, тоон гарын үсэг олгож буй компанийн ажилтнууд ирж ажиллаж байгаа юм. Ингэснээр тоон гарын үсгийг газар дээр нь авч, гэрээ байгуулах боломжтой" гэж тус компаниас мэдээлсэн байна.

Гэрээ байгуулахад иргэн иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирэх шаардлагатай. Харин ААН, байгууллагын хувьд гүйцэтгэх захирал өөрийн биеэр ирж, байгууллагын гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, тамга зэргийг авчрах ёстой. Захирал биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн ажилтан итгэмжлэл, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

"Гэрээг 10 дугаар сарын 2-ны дотор буюу хугацаандаа байгуулаагүй бол хэрэглэгчийн дулаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авна" гэж тус компаниас анхааруулжээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ