Дуэйт Ховард Монголд ирж, SG Apes багтай гэрээгээ эхлүүллээ

AI мэдээ
Дуэйт Ховард Монголд ирж, SG Apes багтай гэрээгээ эхлүүллээ

Сагсан бөмбөгийн алдарт тоглогч Дуэйт Ховард өнөөдөр 11:00 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Монголын Дээд лигийн "SG Apes" багтай гэрээ байгуулсан билээ.

40 настай Д.Ховард энэ сарын 9-нд "SG Apes" болон "Сэлэнгэ Бодонс" багийн улирлын өмнөх тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа бол улирлыг цаашид үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Түүний хувьд Монголд 2011 онд Сагсан Бөмбөгийн Холбооны бүх оддын тоглолтын зочноор анх ирж байв. Хамгийн сүүлд "Лос Анжелес Лэйкерс" багт 2022 оны улирлын дуустал тоглоод, дараа нь Тайванийн лигт нэг улирал тоглосон. Өнгөрсөн жил Ice Cube-ийн үүсгэн байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн Big League-д тоглосныхоо дараа зодог тайлахаа зарлаж байв.

СпортУншигчдад
1

Холбоотой мэдээ