Дуэйт Ховард Европт анх удаа тоглохоор Гүржийн багтай гэрээ байгууллаа

NBA-н тоглогч асан Дуэйт Ховард Европын лигт анх удаа тоглох болсноо зарласан байна. Тэрээр Гүржийн "Black Fortress Tbilisi" багт ирэх 10 сараас эхлэн тоглох аж.
Гэрээ байгуулснаа хоёр тал албан ёсоор зарласан ч цалин болон хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Өдгөө 40 настай Д.Ховард Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "SG Apes" багийн урилгаар улирлын өмнөх тоглолтод оролцож байсан билээ.
NBA-д тоглохоо больсны дараа тэрээр Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират Улсын лигт замналаа үргэлжлүүлсэн. Өнгөрсөн жил жүжигчин, дуучин Ice Cube-ийн үүсгэн байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн Big League-т тоглосныхоо дараа их спортоосоо зодог тайлах шийдвэр гаргасан юм.
"Black Fortress" баг өнгөрсөн улиралд Гүржийн хоёрдугаар лигийн аварга болсноор энэ жил дээд лигтээ өрсөлдөхөөр болжээ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

