Дорнод аймгийн Халхголд хээрийн гал түймэр гарч, 109 хүн, 18 автомашинтай ажиллаж цурамд оруулжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газарт хээрийн гал түймэр гарсныг 10-р сарын 08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан байна. Уг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т байрладаг.
Дуудлагын дагуу Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж, 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулжээ.
Түймрийг бүрэн унтраах ажилд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.
Бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

