Дорнод аймагт 14 сая төгрөгийн өвс хулгайлсан хэрэг бүртгэгдэв

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт аравдугаар сарын 06-нд өвс хулгайд алдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн С хулгайлсан болохыг цагдаагийн байгууллага олж тогтоожээ.

Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулах, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

