Долоон ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, зургааг нь унтрааж байна

2026 оны есдүгээр сарын 16-ны 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт долоон ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түймрийн нэгийг цурамд оруулж, зургааг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын «Жаргалантын ам» гэдэг газар есдүгээр сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОХУ-аас хил давж орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүртгэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд хоёр, нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

