Долоон аймгийн нутгаар энэ сарын сүүлээр хөрс хөлдөж эхэлнэ

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг агаарын температурын бодит болон урьдчилсан мэдээгээр интерполяцын аргаар тооцоолжээ. Үр дүнгээр Архангайн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн зарим нутгаар 10 дугаар сарын сүүлээр хөрс хөлдөх төлөвтэй байна.

Харин Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт нутаг, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр хөлдөнө.
Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөрс хөлдөх төлөвтэй байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

