Дэлхийн хамгийн олон нууртай улс Канад

Дэлхийн хамгийн олон нууртай улс Канад улс 879,763 нууртайгаар жагсаалтыг тэргүүлж, дараа нь ОХУ 201,240 нууртайгаар хоёрдугаар, АНУ 102,519 нууртайгаар гуравдугаар байранд оров. Канад, Орос, АНУ гэсэн гурван улс нийлээд уг өгөгдлийн санд байгаа 1.42 сая нуурын 84 хувийг бүрдүүлдэг.
HydroLAKES-ийн мэдээлэлд үндэслэн дор хаяж 10 га талбай бүхий нууруудын тоог улс орон бүрээр нь жагсаахад Монгол улс 2,164 нууртайгаар 26-р байрт эрэмбэлэгджээ.
Канад, Оросын нууруудын бөөгнөрөл нь тэдний хойд бүсийн газар зүйн байршилтай нягт холбоотой. Дараалсан мөстлөгийн үеүүдэд асар том мөсөн бүрхүүлүүд хойд бүсийн ландшафтыг дахин хэлбэржүүлж, нуур бүрэлдэхэд нэн тохиромжтой хөндий үлдээжээ. Оросын нуурын газар зүйд дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нуур багтдаг бөгөөд дэлхийн хөлдөөгүй цэнгэг усны нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

