Дархан хотын 65 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлэв

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолын хүндэтгэлийн барилдаан Дархан-Уул аймагт өчигдөр боллоо.
Хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх улсын арслан Ц.Бямба-Отгон Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайгаар долоо даван түрүүлсэн.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарсан.
Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд найман сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхөд тус бүр таван сая төгрөгийн шагнал олголоо.
Холбоотой мэдээ

U23 ДАШТ-ээс Монголын бөхчүүд хоёр хүрэл медаль хүртлээ

Ханбогдод 700 гаруй хүн гүйсэн "Ханбогд марафон 2026" болж өнгөрлөө

Азийн пара наадмын Монголын багийн далбааг мандууллаа

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

