Дани улс түүхэндээ анх удаа Гринландад цэргийн хүч илгээв

Дани улс орчин үеийн түүхэндээ анх удаа Гринланд арал руу цэргийн хүчээ илгээж, Умард туйлын бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх зорилготой алхам хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Данийн эрх баригчид дэлхийн хамгийн том арлын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэж байнга шүүмжилж, Гринландыг АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах санаагаа илэрхийлсэн. Орос, Хятад улсуудын түрэмгийллээс сэргийлэх шаардлагаар тэрбээр Гринландыг Даниас салгаж авах үндэслэлээ тайлбарладаг.
Данийн засгийн газар Гринланд руу эхний ээлжийн цэргүүдээ илгээсэн бөгөөд тэдгээрт хугацаат цэргийн алба хаагчид багтжээ. Зорилго нь стратегийн өндөр ач холбогдолтой тус арал дээр ажиллагаа гүйцэтгэх чадвартай хүчийг бүрдүүлэх аж.
Илгээсэн цэргүүд “Arctic Endurance” нэртэй сургуулилалтад оролцож, эрс тэс хүйтэн нөхцөлд дасан зохицох, байлдааны ажиллагаа явуулах арга техникт суралцах юм. Данийн Батлан хамгаалахын сайд Гринландыг олон жил хайхраагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа засгийн газар аюулгүй байдлыг бэхжүүлэхэд олон тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулахаар болсон.
Энэ ажиллагаа нь Умард туйлд НАТО-гийн санаачилсан “Arctic Sentry” хөтөлбөрийн нэг хэсэг юм. Умард туйлд хамгийн том цэргийн хүч төвлөрүүлдэг Оросын эрх баригчдын шүүмжлэлд өртөж, Хятад улс мөн ашигт малтмалаар баялаг бүс нутагт үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

