Д.Ганбат: Хүнсний үнэ 25 хувь өссөн нь цалин тэтгэврийн нэмэгдлээс давж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Д.Ганбат мэдээлэл хийхдээ иргэдийн дунд үнийн өсөлтийн талаарх гомдол их байгааг онцлов.
Тэрээр УИХ-ын гишүүд ард түмнээсээ сонгогддог ч өмнө нь олон амлалт өгдөг, өнөөдөр гадаад, дотоод байдал таагүй байгааг дурдав. Өчигдөр тойргоороо явж ирсэн бөгөөд иргэд юмны үнэ өссөн талаар ярьж байсан тул энэ асуудлаар арга хэмжээ авахыг хүссэнээ илэрхийлэв.
Ардчилсан сэргэлт холбооноос манай гишүүд намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан. Энэ саналыг нь би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа.
11-р сарын 1-ээс тэтгэврийг нэмэхээр төлөвлөж байгаа бөгөөд оны эхнээс төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалин нэмэгдэнэ. Энэ нэмэлтийг зохих хэмжээнд хийх ёстой гэдгийг тэрээр онцлов.
Инфляц хоёр оронтой тоотой байгаа, хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 хувьтай өссөн тул эдгээр өсөлтийг цалин тэтгэвэр гүйцэхгүй байгааг Д.Ганбат мэдээлэв.
Мөн сонгуулийн өмнө амласан амлалтаа биелүүлэхийг уриалж, амлалтдаа хүрээгүй тохиолдолд бие биеэ барьцаалсан байдал үүсэж болохгүйг анхааруулав.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

