Д.Ганбат 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

AI мэдээ
Д.Ганбат 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй буйгаа өнөөдөр Төрийн ордонд мэдээлсэн.

Тэрбээр «Ардчилсан сэргэлт холбоонд УИХ-ын 10 гаруй гишүүн байдаг. Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүн бий. Манай холбоо уламжлал шинэчлэлээ барьсан, ардчилал эрх чөлөөг дээдэлдэг. Энэ холбооноос намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг би хүндэтгэлтэй хүлээж авсан» гэж мэдэгдэв.

Одоогоор Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Д.Ганбат нар 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байна. Эрх баригч МАН-аас хэн нэр дэвших талаар мэдээлэл өгөөгүй байна.

Улс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ