Чуулганы хуралд 126 гишүүнээс 48 нь ирж, ирц 38.1 хувьтай байна

AI мэдээ

Өнөөдрийн ээлжит чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 48 гишүүн ирж, ирц 38.1 хувьтай байна.

Энэ сарын 15-нд намрын чуулган нээлтээ хийхэд 126 гишүүнээс 87 гишүүн ирж, ирц 69 хувьтай байсан бол өнөөдөр мөн адил ирц хүрэхгүй байна.

АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардан гурав хоногийн завсарлага авсан. Уг асуудал ороогүй байгаа тул АН-ын гишүүд чуулганы хуралдаандаа оролцоогүй байна.

Ээлжит бус чуулган зарласан ч ирц хүрэхгүй байдалтай байсаар үр дүнд хүрч чадаагүй. Харин намрын чуулганы нээлт болоод дөрөв хонож байхад мөн л ирц хүрэхгүй байдалтай, хуралдаан эхлээгүй байна.

Энэ сарын 15 ны өдөр намрын чуулган нээлтээ хийсэн. Тус өдөр 126 гишүүнээс 87 гишүүн ирж, 69 хувийн ирцтэй байсан. Харин өнөөдөр ээлжит чуулганд 126 гишүүнээс 48 гишүүн ирж, 38.1 хувийн ирцтэй байна. 

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ