"Чиглэл" ХХК үндэсний үйлдвэрийн ган сав, тоног төхөөрөмжүүдээ танилцуулан оролцож байна

MassTV

9 дүгээр сарын 21–27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй "Намрын ногоон өдрүүд - үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэн худалдаанд баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч "Чиглэл" ХХК үндэсний үйлдвэрийн ган сав, тоног төхөөрөмжүүдээ танилцуулан оролцож байна. Эрүүл амьдралын хэв маяг эко сонголтыг санал болгож буй "Чиглэл" брэндийн ган сав суулга нь дотоодын аль ч үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй, шилдэг бүтэгээдэхүүний нэг байдаг билээ. Тус компани сүү цагаан идээний бизнес эрхлэгчид, малчин айл өрх, ундны ус хэрэглэдэг айл өрхүүдэд зориулсан усны бетон, канистр, айраг сүүний савыг дотооддоо үйлдвэрлэж 6 салбараараа худалдаалдаг.

100% хүнсний зориулалттай зэвэрдэггүй ган материалтай бөгөөд энэ нь төмрөөс 2-3 дахин үнэтэй, бат бөх чанараараа 4-5 дахин илүү байдаг. Мөн эдэлгээ удаан насан туршдаа ч хэрэглэх боломжтой. Олон төрлийн хэмжээний сонголттой, загвараас хамааран крантаар гоожуулах болон тагийг сөхөж шанагаар хутгадаг, лабораторид шинжилгээгээр баталгаажсан бөгөөд хүнс хоол үйлдвэрлэлийн 20 жилийн туршлагатай хамт олон хийж гүйцэтгэсэн бүтээгдэхүүнүүд юм. Бактери, вирус үүсгэхгүй, химийн бохирдолгүй энэхүү эко бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ захиалан хийлгэх боломжтой ажээ.

Айл өрх, ард иргэдийн өргөн хэрэглээнд хэрэглэж буй стандарт бус шар, цэнхэр хуванцар савны хэрэглээг бууруулах, нэг айл өрхийн 3-4 хуванцар ус зөөвөрлөх, хадгалах савыг зориулалтын хүнстэй хүрэлцэхэд аюулгүй саваар солих зорилт тавьж, хүн амын эрүүл мэндийн төлөө олон удаагийн туршилт, судалгаанд тулгуурлан үйлдвэрлэж буй ган сав суулга бүтээгдэхүүн авахыг хүсвэл 9024-5333, 9127-5333 дугаарын утсуудад залгахад болох юм байна.

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлЭрүүл мэндОнцлох мэдээРийл
14

Холбоотой мэдээ