Ч.Мэндбаяр: Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгахгүй

Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгох тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Мэндбаяр энэ мэдээллийг няцаав.
"Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгон зориулалтыг нь өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл фэйсбүүкийн хуудаснуудаар гарч байна. Энэ нь худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хот өмчөө өөд нь татна, буулгаж сүйтгэхгүй. Арчлалт хамгаалалтыг хариуцаж, өмчөө хэвийн найдвартай хамгаалж байна" хэмээн тэрбээр 2026.10.13-ны өдөр тайлбар хийв.
2020 онд Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ашиглалтад оруулсан. "Тус хүрээлэнгийн тохижилтын ажилд ₮3.2 тэрбумыг зарцуулна" хэмээн холбогдох албаны хүн тухайн үед мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

