Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс түр өөрчлөлт оров

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн авто замыг засварлаж байгаатай холбоотойгоор хөдөлгөөнийг хаасан тул нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн түр өөрчлөлт оруулсныг Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.
Энэ сарын 16-ны 22:00 цаг хүртэл Ч:25 "Тоосгоны үйлдвэр (эцэс)-Их тойруу-3, 4-р хороолол", Ч:26 "Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб" чиглэлийн автобуснууд зураглалын дагуу зорчиж, иргэдэд үйлчилнэ.
Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас хаасан талаар өмнө нь мэдээлж байсан.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

