БЗС-ийн гадаад зээлийн хэрэгт 11.2 тэрбум төгрөг буцаан төлүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Зээлийн Сангаас (БЗС) олгосон гадаад зээлтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажлын хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид багтжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газар хэрэгт хяналт тавьж байгааг мэдээллээ.
Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт ажиллагаа явуулсны дотор нэг хэрэг бүртгэлтийг хааж, нэг хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Одоогийн байдлаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг хэрэг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст есөн хэрэг шалгагдаж байна.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

