Буйр нуурт живсэн техник хэрэгслийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Буйр нуурт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалт хийжээ.
Түүнчлэн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан гүнд эрлийн ажиллагаа явуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны завийг олж, эрэгт татан гаргаад холбогдох иргэнд хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоож, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

