BRT төслийн трасс өөрчлөгдөж, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Содон хороолол хүртэл сунах болжээ

Тусгай замын автобус /BRT/ төслийн трасст өөрчлөлт орж, Сүхбаатарын талбай орчмын төлөвлөлтийг зураг төслөөс хасаж, Ард Аюушийн өргөн чөлөө буюу ГССҮТ-өөс Содон хороолол хүртэлх чиглэлийн өргөтгөлийг тусгахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээлэв.
2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уг төслийн трасст өөрчлөлт оруулахыг төслийн Удирдах Хорооны гишүүд дэмжжээ.
Өөрчлөлтийг хийхдээ Улаанбаатар хотын баруун хэсгийн орон сууц, худалдаа, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил, нийтийн тээврийн эрэлт хэрэгцээний өсөлт, Толгойтын авто замын бүтээн байгуулалт болон тухайн бүсийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзэхийг чухалчилсан байна. Үүний дагуу BRT төслийн коридорыг Ард Аюушийн уулзвараас Содон хороолол хүртэл сунгахаар болжээ.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо хуралдан богино жагсаалт гаргаж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлжээ.
Нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцоод буй уг төслийн шугамыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

