Боловсролын сайд: Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувь нэмэх амлалтаа биелүүлсэн
Боловсролын сайд П.Наранбаяр 2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагч, үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, багш нарын цалинг нэмэх амлалтаа биелүүлсэн гэдгийг онцлов.
Тэрээр 2016-2020 оны хооронд багш нарын цалинг нэмээгүй байсан бөгөөд энэ удаад үндсэн цалинг 1,483,000 төгрөгөөс шууд 2.2 сая төгрөг болгон 50 хувиар нэмсэн гэж тайлбарлав.
Мөн боловсролын салбарт ажиллаж буй номын санч, эмч, нийгмийн ажилтан болон бусад ажилчдын цалинг нэмэх шаардлагатай гэж үзэж, нийтдээ 1 их наяд төгрөгийн хүсэлт тавьсан ч УИХ-аас 618 тэрбум төгрөг баталсныг дурдсан.
Сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг өөрийг нь шүүмжилсэнтэй холбогдуулан “Хүн нам засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх байр сууриа илэрхийлсэн. Хариуцлага хүлээж буй улс төрийн хүчинд дайралт хийх шаардлагагүй” гэсэн байр сууритай байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

