Боксчид Айчи-Нагоягийн Азийн наадмын өмнө Японд хамтарсан бэлтгэлд оролцоно

Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Айчи-Нагоягийн Азийн наадмын өмнөх олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдахаар Япон улс руу хоёр хоногийн өмнө хөдөлсөн байна.
Тэд энэ сарын 10-наас 19-нийг дуустал хамтарсан бэлтгэлд оролцож, 21-нээс тэмцээндээ өрсөлдөнө.
Боксын тэмцээнд Монголоос зургаан тамирчин оролцохоор бэлтгэж байна:
- Эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Есүгэн
- Эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал
- Эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун
- Эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан
- Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Лундаа
- Эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямбасайхан
Азийн наадмын боксын төрөлд БНСУ-ын тамирчид 59 алт, 25 мөнгө, 31 хүрэл медалиар тэргүүлдэг. Узбекистан 22 алт, 12 мөнгө, 15 хүрэл, Тайланд 20 алт, 26 мөнгө, 35 хүрэл, Казахстан 16 алт, 15 мөнгө, 15 хүрэл, БНХАУ 16 алт, 14 мөнгө, 16 хүрлээр айргийн тавд жагсдаг.
Монголын боксчид хоёр алт, зургаан мөнгө, 16 хүрэл медальтайгаар 13-т бичигддэг. 2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар нар тивийн аварга болж байсан.
Ханжоугийн Азийн наадамд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн хүрэл медаль хүртсэн.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

