Богино бичлэг хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг гэсэн судалгаа гарчээ

AI мэдээ
Богино бичлэг хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг гэсэн судалгаа гарчээ

Богино хэмжээний бичлэг үзэх нь анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд бага насны хүүхдүүдэд энэ шинж тэмдэг илүү хүчтэй илэрч байна. Уг судалгааны дүнг Wiley online library-д нийтэлжээ.

Нэгдүгээр ангийн сурагчдын анхаарал төвлөрөх чадвар өмнөх жилүүдтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөнийг 28-р сургуулийн 1а ангийн багш Ц.Одгэрэл тайлбарлав.

Таван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ жилийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар эрс муудсан байна.

Хүүхдийн нойр, хооллолтоос гадна рийлс, тик ток зэрэг богино хэмжээний бичлэг үздэг нь үүнтэй холбоотой гэж багш үзэж байна. Самбарын урд ямар ч хөдөлгөөн хийж, зурагтаар хичээл тавьсан ч хүүхдүүд анхаарахгүй байгааг тэрээр хэлэв. Бусдын үгийг анхаарч сонсох, ойлгох чадвар дутмаг байгаа нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцан яриа хийдэггүйн илрэл гэж үзэж байна.

Иймд багш анхаарал төвлөрүүлэх дасгал хийх, дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, хүүхэдтэйгээ сайн ярилцахыг зөвлөжээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ