Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглалт, барилгын асуудлыг шалгаж, дүгнэлт гаргахаар боллоо

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2,499 нэгж талбарт 2,561 га талбай ашиглалтад байгааг харгалзан, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалт, барилга барих асуудалд анхаарч, дүгнэлт гаргахаар болжээ.
Тодруулбал тусгай хамгаалалттай газар нутаг Богдхан уулын амуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавина.
Мөн дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түр зогсоох төслийг танилцуулах даалгаврыг холбогдох албаныхан авсан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

