Богдхан уулын хамгаалалтын захиргаа 50 орчим самар түүгчийг уулнаас буулгажээ

AI мэдээ
Богдхан уулын хамгаалалтын захиргаа 50 орчим самар түүгчийг уулнаас буулгажээ

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний шалгалтыг тогтмол хийж байна.

Есдүгээр сарын 3-ны өдрийн шалгалтаар Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзан, хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулж, баримтжуулан уулнаас буулгажээ.

Самар бэлтгэхэд ашигласан муна, шигшүүр зэрэг багаж хэрэгслийг эвдэж, хог хаягдлыг цэвэрлүүлж, ил задгай галыг унтраасан байна.

Дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж самар түүх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хуулиар хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох зохицуулалттай.

Нийгэм, эдийн засаг
0

Холбоотой мэдээ