Богдхан уулын алхалтын замд CU-ийн Eco Friendly салбар нээгдлээ

AI мэдээ
Богдхан уулын алхалтын замд CU-ийн Eco Friendly салбар нээгдлээ

Богдхан уулын алхалтын замд ойрхон байршилд CU-ийн Eco Friendly жишиг салбар нээгдлээ. Алхаж, амрахаар ирсэн иргэд болон хүүхэдтэй гэр бүлүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилготой энэхүү салбар нь хэд хэдэн онцлог шийдлийг агуулж байна.

Тус салбарын интерьер, дизайн болон тоног төхөөрөмжийн сонголтод ус, эрчим хүчний хэрэглээг бууруулах шийдлүүдийг тусгажээ. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй хөргүүрийн хаалт, автомат гэрэлтүүлэг, ус хэмнэх мэдрэгчтэй систем зэргийг ашигласан байна. Эдгээр шийдэл CU-ийн бусад салбаруудад үе шаттайгаар нэвтэрч, одоогоор 200 гаруй салбарт хэрэгжиж байгаа аж.

Богдхан уулын салбар нь хүүхэд хуурайлах тусгай өрөөтэй CU-ийн анхны салбар болсон бөгөөд ариун цэврийн өрөө, хүртээмжтэй орчин, дугуйн зогсоол зэрэг хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлэх шийдлүүдийг багтаажээ.

Мөн байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор хог хаягдлыг ангилан ялгах цэгийг шийдэж, хэрэглэгчдэд хогоо зөв ангилах дадлыг өдөр тутмын хэрэглээнээсээ эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

CU Eco Friendly шинэ салбарын нээлтийн арга хэмжээнд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Богдхан уулын Дархан цаазат газрын дарга Э.Цогтбадрал болон “Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар оролцжээ.

CU брэндийн хувьд энэхүү салбар нь өнгөрсөн зун Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээгдсэн 600 дахь салбараас эхэлсэн “тухайн орчин нөхцөл, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн салбар” концепцийн үргэлжлэл юм.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ