БНСУ-ын визийн хугацаа нь оршин суух хугацаа биш гэдгийг анхааруулав

AI мэдээ

БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлснээс хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна. БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш гэдгийг анхаарахыг зөвлөж байна.

Хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг бөгөөд энэ хугацааг хэтрүүлбэл БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, торгууль ногдуулах, цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

Иймд хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцахыг зөвлөж байна.

Оршин суух хугацааг БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс шалгах боломжтой.

Эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНСУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ:

  • Цахим шуудан: seoul@mfa.gov.mn
  • Утас: 82 (2) 798 3464, 82 (2) 798 1950
  • Шуурхай утас: +82 01082053464

Пусан хот дахь Консулын газар:

  • Цахим шуудан: busan@mfa.gov.mn
  • Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997
  • Шуурхай утас: +82 010 7728 7447
Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ