БНСУ дахь Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна.
БНСУ-ын Хууль зүйн яамны 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. Мөн 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.
Инчон хотод консулын хэлтсийн салбар байгуулснаар иргэдэд консулын үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх аж. Түүнчлэн Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

