Бензиний хомсдолыг эсэргүүцсэн жагсаал Төв шуудангийн уулзварыг хаалаа

AI мэдээ
Бензиний хомсдолыг эсэргүүцсэн жагсаал Төв шуудангийн уулзварыг хаалаа

Шатахууны хомсдолыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөө өглөөний 10:00 цагт эхэлж, 14:00 цагийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзварыг хаасан хэвээр үргэлжилж байна.

Мөн өнөөдөр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб, ГХЯ, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл болон АМГТГ-аас шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар 14:00 цагт мэдээлэл өгөх юм.

Энэ оны зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд ойролцоогоор 40 хоногийн нөөц байсан ч долдугаар сард нийлүүлэлт 40 хувиар буурчээ. Улмаар долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хомсдол орон даяар үргэлжилсэн. Наймдугаар сарын дунд үед нийслэлд хомсдол түр намжсан ч есдүгээр сарын сүүлээр дахин оочир дараалал үүсэх болсон байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
24

Холбоотой мэдээ