Benzin.mn сайтад шатахуун түгээх станцуудын камерыг холбоно

Шатахууны шуурхай штабаас мэдээлснээр, хэрэглэгчдэд хамгийн ойр байгаа шатахуун түгээх станцуудыг жагсаан харуулах зорилготой Benzin.mn сайт ажиллаж эхэлснээс хойш хоёр сар болж, хөгжүүлэлт үргэлжилж байна.
Одоогоор замын хөдөлгөөний ачааллыг харуулдаг камеруудыг холбосон бөгөөд цаашид аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцуудын камерыг холбох юм байна.
Иргэдэд бодит мэдээлэл хүргэх чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж штабаас мэдээллээ.
Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаа ч арваннэгдүгээр сард одоогийн байдлаар үнэ өсөх төлөвгүй гэдгийг АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэв.
Мөн гуравдагч улсуудаас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн худалдан авч байгаа бөгөөд Солонгос тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлсээр байна. Гуравдагч орнуудаас авсан ч хоёр хөршийн дэд бүтцийг ашиглах шаардлагатай тул тээврийн зардал нэмэгдэх, тухайн улсуудад агуулах сав түрээслэх, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа аж.
Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ эрс өндөр байгаа энэ үед нэмж тээвэрлэлтийн зардал төлөх нь борлуулж буй бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө гэж Ч.Хишигдалай хэлэв.
Холбоотой мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

