Баянзүрхэд баавгай дайрч 40 настай эрэгтэй амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайрсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллага энэ сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд хүлээн авч, тухайн газарт шуурхай очиж ажилласан байна.
Шалгалтын явцад мал малладаг эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн гэртээ амарч байх үед гэр рүү нь баавгай дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон бөгөөд гэрээс тодорхой хэмжээний зайд олджээ. Эмчлүүлж байгаа 55 настай эмэгтэй гэрээс зугтаж гарсан учраас амьд үлдсэн байна.
Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэв.
Улиастай бурхантын ам нь бэлчээрийн орчимд хамаардаг бөгөөд айлууд, малчид амьдардаг байна.
Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажиллажээ. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

