Баянзүрх дүүрэгт хүний амь насанд халдсан баавгайг олж аюулгүй болгожээ

AI мэдээ
Баянзүрх дүүрэгт хүний амь насанд халдсан баавгайг олж аюулгүй болгожээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай хүний амь насанд халдсан хэрэг 7-ноос 8-нд шилжих шөнө гарчээ.

Баавгайг олж, аюулгүй болгох зорилгоор шуурхай штаб, сайн дурын анчид болон холбогдох байгууллагуудын нийт 47 албан хаагч, 18 автомашинтайгаар тухайн газрын ойр орчимд эрэл зохион байгуулсан байна.

Эрлийн бүрэлдэхүүн зургаан хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор эрэн хайсны үр дүнд 22:15 цагт 6 орчим насны эр баавгайг олж аюулгүй болгосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ